2026.11.05 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Монгол Улсын аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж буй төсөл юм. Төслийн цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.


Эмээлт эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр 5600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болж, нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх, жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой болно. Хөрөнгө оруулалтыг 6.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж тооцоолжээ. Жилд 7.5 сая ширхэг арьс шир боловсруулна, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулна, Олон улсын стандартын шаардлага хангасан дэвшилтэт технологитой, байгальд орчинд ээлтэй мал аж ахуйн цогц кластер үйлдвэрлэл болон хөгжих юм.

Өнөөдөр шавыг нь тавьж буй цахилгаан станц, цэвэрлэх байгууламж нь паркийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг найдвартай эрчим хүч, дулаан, бохир усны зохистой менежментээр хангах үндсэн инженерийн дэд бүтцийн нэг хэсэг юм. Цэвэрлэх байгууламжийг байгуулснаар үйлдвэрлэлийн бохир усыг технологийн дагуу цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна. Цахилгаан станц ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрчим хүчний найдвартай байдлыг бүрэн хангана.

Нийслэлийн зүгээс тус паркийн хөгжлийг эрчимжүүлж, шаардлагатай инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар шийдвэрлэх, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэл эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва онцлов. Бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан зураг төсөл, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны шаардлагыг ханган, төлөвлөсөн хугацаанд чанартай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа чухал гэлээ.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хөгжүүлснээр үйлдвэрлэлийн төвлөрлийг зохистой байршилд шилжүүлэх, хотын төвийн газар ашиглалтыг сайжруулах, одоо байгаа үйлдвэрийн бүсүүдийн бохирдсон хөрсийг нөхөн сэргээх, дахин төлөвлөлт хийх боломж бүрдэнэ. Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, тээврийн ачааллыг бууруулах, хотын хэт төвлөрлийг сааруулахад тодорхой хувь нэмэр оруулна.

Харгиа орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар Эмээлтэд төвлөрүүлснээр Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл 0
0/1000
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
2 цагийн өмнө 50
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
2 цагийн өмнө 56
Тамхины компанийн захирал тамхины зах зээлийн дүрмийг бичилцэж байна
2 цагийн өмнө 21
НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ
4 цагийн өмнө 66
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
4 цагийн өмнө 23
Милан хотод нээгдсэн олон улсын үзэсгэлэнд Монголоос үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
5 цагийн өмнө 27
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
5 цагийн өмнө 65
Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас хүнд цүнх үүрч байна
6 цагийн өмнө 72
Төрийн өмчлөлийн бодлогыг танилцууллаа
6 цагийн өмнө 63
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
7 цагийн өмнө 66
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
7 цагийн өмнө 64
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
8 цагийн өмнө 66
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
9 цагийн өмнө 60
Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ
10 цагийн өмнө 29
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
10 цагийн өмнө 29
Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
10 цагийн өмнө 67
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
11 цагийн өмнө 63
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
2026-11-05 31
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
2026-11-05 76
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 78
1 / 1