2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Ургамал хамгааллын газрынхан төвийн бүсэд ажиллалаа

2026-09-22 90

Улсын хэмжээнд энэ оны ургац хураалтын ажил эхэлж буйтай холбогдуулан Ургамал хамгааллын газрынхан өнгөрч буй долоо хоногт газар тариалангийн гол бүс нутгийн нэг төвийн бүсэд ажиллалаа. Үр тариа, тэжээл, тосны ургамал, экспортод чиглэсэн шинэ төрлийн таримлууд, төмс, хүнсний ногооны ургацыг хаягдалгүй, чанартай, богино хугацаанд хураан авахад таримлын болцыг түргэсгэх аргууд, хураасан ургацыг агуулахад чанарыг алдагдуулахгүй хадгалах, агуулахаас агуулахын хооронд дамжин тархдаг вирусын болон халдварт өвчин, хөнөөлт организмуудаас урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх тухай зөвөлгөө, зөвлөмжийг тариаланчдад газар дээр нь өгөх зорилгоор ийн ажилласан юм.

Ургамал хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Уламбаатар "Төвийн бүсийн хэмжээнд улаанбуудайн тариалангийн талбайн 70 орчим хувь нь бүрэн болцын шатанд, 20 орчим хувь нь холимог, ногоон тариатай, 10 хувь нь аарцан болцын төгсгөлийн үе шатанд байна.

Төмс, хүнсний ногооны хувьд хураалтын ажил эрчимтэй явагдаж байна. Ургамлын өвчин, хортонд тэсвэртэй үр тариа, вирусгүй төмсний супер элит, элит сортын үрийн нөөцийг бүрдүүлэх нь ирэх жилийн чанартай, өндөр ургац бүрдэх үндэс болно. Ургац арвин байх болтугай" гэлээ.

Төмс, хүнсний ногоо хураалт ч газар бүр эрчимтэй үргэлжилж байна. Тэгвэл төмс хураалтыг зөв технологийн дагуу хураах ёстойг мэргэжилтнүүд ийн зөвлөлөө.

Ургамал хамгааллын газрын мэргэжилтэн П.Хулан:

-Төмсний хураалтыг гар багаж, төмс хураах техник ашиглан хийдэг бөгөөд хураалтын хугацааг цаг агаар, сортын болц, булцууны хальсны бэхжилт болон хөрсний чийгийн байдлыг харгалзан зөв сонгоно.

Хураалтын өмнө шаардлагатай тохиолдолд төмсний иш, навчийг хадаж, булцууг хураалтад бэлтгэнэ.

Хөрс хэт чийгтэй эсвэл хэт хуурай үед хураалт хийхээс зайлсхийж, хөрсний тохиромжтой чийгтэй үед хураана.

Хураалтын явцад булцууг зүсэх, цохих, механикаар гэмтээхээс сэргийлнэ. Механик гэмтэл нь булцууг илжрэл болон хадгалалтын үеийн өвчинд өртөмтгий болгодог.

Хураалтын явцад өвчилсөн, ялзарсан болон гэмтсэн булцууг эрүүл булцуунаас ялган зайлуулна.

Хураасан төмсийг талбайд удаан хугацаагаар байлгахгүй ба нарны шууд тусгалаас хамгаалж, сэрүүн, хуурай, агааржуулалт сайтай нөхцөлд түр хадгална.

Урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлсэн агуулах, зооринд төмсийг хадгалахын өмнө булцууг хэмжээ, чанар болон гэмтэл, өвчлөлийн байдлаар ангилан ялгаж оруулна.

Үрэнд зориулан өвчин, хортон болон механик гэмтэлгүй, эрүүл, стандартын шаардлага хангасан булцууг сонгон хадгална.

Хураалтын үед ашигласан техник, багаж хэрэгслийг цэвэрлэж, хөрс болон ургамлын үлдэгдлийг талбай хооронд зөөвөрлөхөөс сэргийлнэ.

УИХ-ын 2022 оны Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Улаанбуудайн нөөц бүрдүүлэх тухай А/334 дүгээр тушаалын хүрээнд Ургамал хамгааллын газрынхан газар тариалангийн гол бүс нутгуудад ажиллаж, тарианы болц зэргийг үнэлэхээс гадна мэргэжлийн зөвлөгөөг ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл 0
0/1000
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
22 мин өмнө 4
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
25 мин өмнө 2
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
53 мин өмнө 33
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
1 цагийн өмнө 56
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ
1 цагийн өмнө 44
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
1 цагийн өмнө 11
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
1 цагийн өмнө 56
Дэлхийн кино урлагт урт хэмжээний бүтээлүүд давамгайлах болжээ
1 цагийн өмнө 49
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
2026-11-05 75
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
2026-11-05 74
Тамхины компанийн захирал тамхины зах зээлийн дүрмийг бичилцэж байна
2026-11-05 33
НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ
2026-11-05 81
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
2026-11-05 34
Милан хотод нээгдсэн олон улсын үзэсгэлэнд Монголоос үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 38
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
2026-11-05 75
Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас хүнд цүнх үүрч байна
2026-11-05 81
Төрийн өмчлөлийн бодлогыг танилцууллаа
2026-11-05 70
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-05 73
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
2026-11-05 70
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2026-11-05 73
1 / 1