2026.09.18 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо

Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх “Зүрх судасны үндэсний төв”-ийн шинэ барилгын шав тавих ёслол есдүгээр сарын 17-нд Улсын гуравдугаар төв эмнэлгийн талбайд боллоо. Ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон хөгжлийн түнш байгууллагуудын төлөөлөл, Улсын гуравдугаар төв эмнэлэг, 21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс эрүүл мэндийн салбарт 25 жилийн турш хамтран ажиллахдаа зүрх судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд бодит үр дүнд хүрсэн байна. Энэ хугацаанд Монгол Улсын 10,000 хүн амд ногдох зүрх судасны шалтгаант нас баралт 24.4-өөс 16.7 болж буурч, зүрх судасны өвчнөөр оношлогдсон иргэдийн нас баралт дөрөв дахин буурсан байна.


Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар онцлохдоо: “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид мэдлэг, ур чадвар, технологийн сууриа тавьж чадлаа. Харин өнөөдрөөс бид дараагийн 25 жилийн хөгжлийн суурийг тавьж байна.” гэв. Тэрээр “Бид зөвхөн барилга барихгүй. Барилгатайгаа зэрэгцүүлэн хүний нөөцөө бэлтгэж, тоног төхөөрөмжөө төлөвлөж, тусламж үйлчилгээ, сургалт, судалгааны тогтолцоогоо бүрдүүлэх ёстой” хэмээн онцолж, шинэ төв ашиглалтад орсон өдрөөсөө бүрэн хүчин чадлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Эрүүл мэндийн яам онцгой анхаарч ажиллана гэдгийг илэрхийллээ.

Монгол орны өргөн уудам газар нутаг, хүн амын сийрэг суурьшлыг харгалзан зүрх судасны тусламж, үйлчилгээнд телемедицинийг 2001 оноос нэвтрүүлсэн нь орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг ойртуулахад чухал ач холбогдолтой болсон. Үүний үр дүнд шаардлагагүй шилжүүлгийн хувь 80.3-аас 38.1 болж буурсан байна. Мөн зүрхний нээлттэй мэс заслын тоо 2008 оноос хойш 13 дахин өсөж, өнөөдөр Монголын эмч нар 15 төрлийн нээлттэй зүрхний мэс заслыг эх орондоо бие даан хийж байна. Шинээр байгуулагдах Зүрх судасны үндэсний төв нь зөвхөн эмнэлгийн шинэ барилга бус, зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, мэс засал болон сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлэх үндэсний хэмжээний лавлагаа төв болон хөгжих юм. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэн нутагшуулах, сургалт, судалгаа, инновацыг хөгжүүлэх, орон нутгийн эмнэлгүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндэсний төв болох зорилттой.

Зүрх судасны үндэсний төвийг байгуулах төслийн нийт хөрөнгө оруулалт 53.3 сая евро байхаар төлөвлөгдсөн бөгөөд Люксембургийн Их Гүнт Улсын 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авах 34.9 сая ам.долларын зээлийн санхүүжилт болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэгээр хэрэгжинэ. Люксембургийн Их Гүнт Улс 2001 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 60 гаруй сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж, зүрх судас, эх, нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Шинэ төвийн бүтээн байгуулалт нь Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын 25 жилийн хөгжлийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон мэдлэг, хүний нөөц, технологийн чадавхыг дараагийн шатанд ахиулахын зэрэгцээ Монголын зүрх судасны тусламж, үйлчилгээний урт хугацааны хөгжлийн суурийг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Эрүүл мэндийн яам бүтээн байгуулалтыг хүний нөөц, тоног төхөөрөмж, тусламж, үйлчилгээний зохион байгуулалттай нягт уялдуулан хэрэгжүүлж, барилгын ажлын эхний үе шатнаас чанар, хяналт, хариуцлагыг ханган ажиллана. Энэхүү бүтээн байгуулалтын эцсийн зорилго нь Монгол хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран зүрх судасны өвчнөө эрт илрүүлж, чанартай оношилгоо, эмчилгээ, шаардлагатай мэс заслыг эх орондоо цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэхэд оршино.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
16 мин өмнө 0
Солонготын даваанд гулгаа, шалбааг үүссэн байна
21 мин өмнө 32
Л.Энх-амгалан Азийн Хүний Хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаог хүлээн авч уулзлаа
28 мин өмнө 0
Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлж, түншлэлийг өргөжүүлнэ
45 мин өмнө 1
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
48 мин өмнө 2
Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
52 мин өмнө 4
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
57 мин өмнө 35
“Монголын говь”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд шинжээчидтэй санал солилцов
1 цагийн өмнө 5
Автомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ
1 цагийн өмнө 38
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол хийнэ
2 цагийн өмнө 39
Сонгинохайрхан дүүрэгт хэргийн газрыг 3D орчинд баримтжуулах технологи нэвтрүүллээ
2 цагийн өмнө 42
Олимпын таеквондогийн пүмсэ төрлөөр Монгол Улс дэлхийн аваргатай боллоо
2026-09-17 89
2026-2027 оны гурилын хэрэгцээг дотоодын улаанбуудайн ургацаас бүрэн хангах боломжтой
2026-09-17 62
"Мянган инженер" хамтарсан судалгаа, бизнесийн түншлэл 2026" арга хэмжээ боллоо
2026-09-17 16
Монголын уул уурхайн төслүүдийг танилцуулж, харилцан туршлага солилцлоо
2026-09-17 17
Төрийн байгууллагын тусгай дугаарын үйлчилгээний хүртээмжтэй холбоотой гомдол нэмэгдэж байна
2026-09-17 52
НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ
2026-09-17 53
Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ
2026-09-17 56
Ой, хээрийн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхааръя
2026-09-17 20
Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна
2026-09-17 47
1 / 1