2026.09.09 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
ХБНГУ-ын Саксони муж улстай боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон ХБНГУ-ын Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшү тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр 2023 онд талууд хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, оюутан, багш, судлаачдын солилцоог нэмэгдүүлэх, хамтарсан сургалт, хөтөлбөрийг өргөжүүлэх талаар талууд санал нэгдэв.

Германы талаас Монгол Улстай боловсролын салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллахын зэрэгцээ Германы эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад ажиллуулах, туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх, сурагчдын солилцоог идэвхжүүлэх сонирхлоо илэрхийллээ. 


Мөн Монголын инженер, техникийн чиглэлийн хүний нөөцийг бэлтгэхэд Саксони мужийн их, дээд сургуулиудтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх асуудлаар санал солилцсоныг Боловсролын яам мэдээлэв.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна
29 мин өмнө 0
Сэлбэ хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
35 мин өмнө 35
Түлш, хүнсний барааны импорт өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурчээ
40 мин өмнө 0
ХБНГУ-ын Саксони муж улстай боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
54 мин өмнө 1
Будапештын "Их дуулга"-д Монголын 10 жүдоч зодоглоно
1 цагийн өмнө 5
Засгийн газар хуралдаж байна
1 цагийн өмнө 4
“Мөнгийг тань өсгөж өгнө”, “богино хугацаанд хурдан, амархан мөнгөтэй болно” гэх мэтээр санал тавьсан тохиолдолд сайтар нягтлахыг анхаарууллаа
1 цагийн өмнө 4
С.Молор-Эрдэнийг суллах үндэслэлгүй гэж үзэн, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ
1 цагийн өмнө 8
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
1 цагийн өмнө 70
Монголын боксын Үндэсний шигшээ баг эх орноосоо мордлоо
2 цагийн өмнө 46
Ухаалаг утасны болон И Монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой
2 цагийн өмнө 45
ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
2 цагийн өмнө 10
БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
3 цагийн өмнө 11
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа
3 цагийн өмнө 6
АЙЛЧЛАЛ: БЭЭЖИН ХОТЫН ДАШИН ДҮҮРГИЙН УСТӨРӨГЧИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИШИГ БҮСТЭЙ ТАНИЛЦЛАА
3 цагийн өмнө 5
Үндэсний аудитын газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
3 цагийн өмнө 6
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
3 цагийн өмнө 5
Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ
3 цагийн өмнө 10
AТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
3 цагийн өмнө 44
ХОРЬДЫН САРНААР: Мянганы тэртээх түүхийг одот тэнгэрийн дор өгүүлэх нь
2026-09-08 18
1 / 1