2026.09.18 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална

Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн Ерөнхий ассамблей болон Зохицуулах хорооны хуралдаан 2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо боллоо.


Тус арга хэмжээг БНСУ-ын Хууль тогтоомжийн яам зохион байгуулсан бөгөөд БНСУ-ыг төлөөлөн Хууль тогтоомж боловсруулах яам (MOLEG)-ны сайд Чо Вон Чоль, Монгол Улсыг төлөөлөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбямба мөн Тайландын Хаант Улсын Төрийн зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хууль зүйн яам, Ардчилсан Холбооны Бүгд Найрамдах Балба Улс/Непал улс/-ын холбогдох яамны төлөөлөгч нар оролцлоо.


Хуралдаанаар Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн 2026 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг хэлэлцэхээс гадна Непал Улсын Хууль зүй, парламентын хэргийн яамны тус Зөвлөлд гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч, хэлэлцэн, гишүүн улсаар элсүүллээ.


Түүнчлэн Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн үйл ажиллагааны дүрмийн дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамыг 2027 оны Ерөнхий ассамблейн даргаар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хууль зүйн яамыг 2027 оны Зохицуулах хорооны даргаар сонгов.


Энэхүү шийдвэрийн дагуу Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн Ерөнхий ассамблейн үйл ажиллагааг даргалан ажиллана.


Мөн тус Хуралдаанаар Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн 2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хууль тогтоомжийн салбар дахь хиймэл оюун ухааны хэрэглээ, улс орнуудын хууль тогтоомжийн мэдээллийн сангийн хөгжил болон гишүүн байгууллагуудын хамтарсан судалгааны чиглэлд анхаарал хандуулахаар тогтлоо.


Төлөвлөгөөнд туссан онцлох арга хэмжээнээс дурдвал 2027 оны тав болон арван нэгдүгээр сард “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах асуудал болон үүнтэй холбогдох хууль тогтоомж”, “Хууль тогтоомжийн мэдээллийн сангийн хөгжүүлэлт” сэдвээр туршлага солилцох цахим семинарыг тус тус зохион байгуулна. 2027 оны Ерөнхий ассамблей болон Зохицуулах хорооны хуралдааныг ирэх оны ес дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
4 мин өмнө 1
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
49 мин өмнө 2
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
53 мин өмнө 2
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ
56 мин өмнө 35
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
1 цагийн өмнө 34
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
1 цагийн өмнө 3
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
1 цагийн өмнө 3
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
1 цагийн өмнө 39
Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
3 цагийн өмнө 10
Солонготын даваанд гулгаа, шалбааг үүссэн байна
3 цагийн өмнө 45
Л.Энх-амгалан Азийн Хүний Хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаог хүлээн авч уулзлаа
3 цагийн өмнө 10
Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлж, түншлэлийг өргөжүүлнэ
3 цагийн өмнө 10
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
4 цагийн өмнө 9
Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
4 цагийн өмнө 13
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
4 цагийн өмнө 45
“Монголын говь”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд шинжээчидтэй санал солилцов
4 цагийн өмнө 14
Автомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ
5 цагийн өмнө 51
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол хийнэ
5 цагийн өмнө 41
Сонгинохайрхан дүүрэгт хэргийн газрыг 3D орчинд баримтжуулах технологи нэвтрүүллээ
5 цагийн өмнө 48
Олимпын таеквондогийн пүмсэ төрлөөр Монгол Улс дэлхийн аваргатай боллоо
2026-09-17 91
1 / 1