2026.11.02 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Л.Энх-амгалан Азийн Хүний Хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаог хүлээн авч уулзлаа

2026-09-18 52

Боловсролын сайд Л.Энх-амгалан Азийн Хүний Хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр боловсролын шинэчлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг боловсролд тэгш хамруулах, тэдний бие даан амьдрах болон хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Боловсролын яамнаас сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, 2026–2027 оны хичээлийн жилээс туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд оюуны бэрхшээлтэй суралцагчид суурь боловсрол эзэмшихийн зэрэгцээ мэргэжлийн сургалтад хамрагдаж, цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай дадал, ур чадвар эзэмших боломж бүрдэх юм.


Боловсролын сайд Л.Энх-Амгалан хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ерөнхий болон мэргэжлийн боловсролын үйлчилгээ үзүүлэхээс гадна бие даан амьдрахад шаардлагатай дадал, ур чадварыг эзэмшүүлэх, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр тасралтгүй дэмжлэг үзүүлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг онцлов.


Мөн энэ хүрээнд Азийн хүний хөгжлийн төв олон улсын төрийн бус байгууллагатай хамтран Ниппон сангийн санхүүжилтээр таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Төслийн хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын яам нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо
56 мин өмнө 36
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1538 дуудлага мэдээлэл иржээ
57 мин өмнө 10
Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна
58 мин өмнө 8
Олон улсын наадамд амжилттай оролцлоо
1 цагийн өмнө 41
2027 оноос эхлэн "Зуны тоолол"-д шилжих тогтоолын төсөл санаачилжээ
1 цагийн өмнө 44
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ
2 цагийн өмнө 50
Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв
2 цагийн өмнө 10
Дарханы дулааны станц хэвийн горимд шилжлээ
2 цагийн өмнө 13
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
2 цагийн өмнө 10
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна
2 цагийн өмнө 47
Оюутнууд "Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замтай танилцлаа
3 цагийн өмнө 48
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
4 цагийн өмнө 59
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
4 цагийн өмнө 51
Т. Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
5 цагийн өмнө 56
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
5 цагийн өмнө 57
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 137
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 39
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 38
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 72
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 80
1 / 1