2026.11.02 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн мэдүүлсэн 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар, Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай, Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай, Нэрэмжит гудамж бий болгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа. 

“Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г “Хүний хөгжлийн бодлого”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодлого”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого”, “Байгаль орчин, ногоон эдийн засгийн бодлого”, “Тогтвортой хөгжлийг дэмжсэн хотын засаглалын бодлого”, “Бүсийн хөгжлийн бодлого”, “Хотын өрсөлдөх чадварын бодлого”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны бодлого” гэсэн үндсэн найман бүлгийн хүрээнд боловсруулжээ.

Төлөвлөгөөнд үндэсний 10 үр дүн, салбарын 28, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 54, хөтөлбөрийн 127 үр дүнг тус тус тодорхойлж, нийт 538 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгасан байна. Энэ хүрээнд иргэдийн боловсрол, эрүүл мэнд, чөлөөт цаг, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг амьдрах орчинд нь ойртуулахын зэрэгцээ явган болон дугуйн зам, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулахаар төлөвлөжээ.

Хөгжлийн төлөвлөгөөнд боловсролын салбарт 43 сургууль, 23 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж, сургуулийн ачааллыг 4.7 хувь, цэцэрлэгийн ачааллыг 3.1 хувиар бууруулахаар тооцсон байна. Эрүүл мэндийн салбарт эрт илрүүлгийн хамрагдалтыг 10 хувиар нэмэгдүүлж, 180 мянган иргэнийг нэмэлтээр үзлэг, оношилгоонд хамруулах, дархлаажуулалтын хамрагдалтыг 0.6 хувиар нэмэгдүүлж, 10.8 мянган иргэнийг нэмэлтээр хамруулахаар төлөвлөсөн байна. 

Мөн Төр нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбал агсны 110 жилийн ойн хүрээнд нэрэмжит гудамж бий болгох тухай асуудлаар төлөөлөгчид байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, төлөөлөгч Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөө 2014 онд батлагдсан. Ингэхдээ 90 хувьд нь ногоон байгууламж, 10 хувьд нь тохижилт бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж, төлөвлөгөөт ажлууд хийгдчихсэн. Тэгэхээр ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил нэмж хийх боломжгүй гэлээ. Үүнд, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Б.Батцолмон тайлбар өгөхдөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай уялдуулж, шинээр мод тарих гэх мэт тохижилтын ажлыг хийх боломжтой гэв. 


Хуралдааны төгсгөлд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр хэлсэн үгэндээ “Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг боловсруулж, Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Нийслэл дэх авто зогсоолын үйл ажиллагаа, төлбөртэй холбоотой асуудлаар нийслэлийн удирдлагуудад иргэдээс өргөдөл, гомдол олноор ирүүлж байна. Тиймээс авто зогсоолын тариф, тэр дундаа шөнийн тарифыг хөнгөлөх, тэрчлэн тэглэх хүртэл арга хэмжээ авах шаардлагатай. Бид нийслэлийн иргэдээ төлөөлөн ажиллаж байгаагийн хувьд иргэдээс ирүүлж буй санал, шүүмжлэлийг үйл ажиллагаандаа тусган, холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах, зарим шийдвэрийг хүчингүй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцоллоо. 

Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар нийслэлийн төсөв, хөгжлийн төлөвлөгөө, газар зохион байгуулалт, нийслэлийн өмчтэй холбоотой болон бусад асуудлыг хэлэлцэн баталснаар, хуралдаан өндөрлөв.



Сэтгэгдэл 0
0/1000
Ханги боомтын нүүрсний экспорт нэмэгдэж байна
1 цагийн өмнө 48
Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
4 цагийн өмнө 54
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
4 цагийн өмнө 57
Эрт илрүүлэгт хүүхдийн 60.2 хувийг үзлэгт хамруулжээ
5 цагийн өмнө 58
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 20 мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуур бүхий төсөл хэрэгжиж байна
6 цагийн өмнө 68
“Зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” хэлэлцүүлэг болж байна
6 цагийн өмнө 67
ХЗДХЯ-НЫ САЙД Г.ТЭМҮҮЛЭН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
6 цагийн өмнө 26
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо
7 цагийн өмнө 54
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1538 дуудлага мэдээлэл иржээ
7 цагийн өмнө 25
Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна
7 цагийн өмнө 56
Олон улсын наадамд амжилттай оролцлоо
7 цагийн өмнө 55
2027 оноос эхлэн "Зуны тоолол"-д шилжих тогтоолын төсөл санаачилжээ
7 цагийн өмнө 63
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ
8 цагийн өмнө 58
Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв
8 цагийн өмнө 19
Дарханы дулааны станц хэвийн горимд шилжлээ
8 цагийн өмнө 22
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
8 цагийн өмнө 19
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна
8 цагийн өмнө 53
Оюутнууд "Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замтай танилцлаа
9 цагийн өмнө 56
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
10 цагийн өмнө 64
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
11 цагийн өмнө 55
1 / 1