2026.10.29 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан, шүүгдэгч З.Энхболд, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын хамтран гаргасан гомдлыг тус тус үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэв.

Хоёр шатны шүүхээс Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий этгээд болох Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлсний улмаас түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруутай гэж үзсэн шийдвэр хэвээр үлдэж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
“Ромео, Жульетта” балетыг 11 дүгээр сарын 6,8-ны өдрүүдэд тоглоно
28 мин өмнө 5
Хэнтий аймгийн Батноров суманд 200 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
31 мин өмнө 4
Хустайн байгалийн цогцолборт газар “Green destinations top 100 stories 2026” шалгаруулалтад шалгачээ
35 мин өмнө 38
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
1 цагийн өмнө 36
Гаагийн бага хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын конвенцын хэрэгжилтийг сайжруулна
1 цагийн өмнө 12
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ
1 цагийн өмнө 9
"Улаанбаатар" пянз бүтээжээ
1 цагийн өмнө 7
ЦЕГ: Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байсныг таслан зогсоожээ
1 цагийн өмнө 41
Эрүүл мэндийн байгууллагуудад томуугийн улирлын бэлэн байдлыг хангах чиглэл өглөө
2 цагийн өмнө 11
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2 цагийн өмнө 45
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ
2026-10-28 39
Замын ослоор 4 хүн нас барсан хэрэгт 396 сая төгрөгийг замын компаниас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлүүллээ
2026-10-28 63
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
2026-10-28 27
ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
2026-10-28 27
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-28 64
Эдийн засгийн сэтгүүлчид: 2027 оны төсөв сонгуульд бэлтгэх хэрэгсэл болж байна
2026-10-28 36
Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ
2026-10-28 60
БНСУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-10-28 27
ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛНА
2026-10-28 61
Дотоодын гурил үйлдвэрлэгчдэд зориулан нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгоно
2026-10-28 63
1 / 1