2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Дэлхийн кино урлагт урт хэмжээний бүтээлүүд давамгайлах болжээ

Дэлхийн кино урлагт бүтээлүүдийн үргэлжлэх хугацаа жил ирэх тусам уртасч, хоёр цаг хагасаас гурван цаг үргэлжлэх кино олширчээ. Энэ өөрчлөлт зөвхөн Холливудын өндөр төсөвтэй бүтээлүүдээр хязгаарлагдахгүй, бие даасан уран сайхны кинонуудад ч ажиглагдах болов.

Кино урлагийн судлаач Стивен Фоллоус 1980-2025 оны хооронд кино театруудаар гарсан 36 мянга гаруй бүтээлд дүн шинжилгээ хийжээ. Судалгаагаар өргөн хүрээнд нээлтээ хийсэн киноны дундаж үргэлжлэх хугацаа 1980 онд 106 минут байсан бол 2025 онд 114 минут болж, 45 жилийн хугацаанд найман минутаар нэмэгдсэн дүн гарчээ.

Энэ хандлага 2026 оны томоохон бүтээлүүдээс ч тодорхой харагдана. Тухайлбал, найруулагч Кристофер Ноланы “Одиссей” кино 173 минут буюу хоёр цаг 53 минут үргэлжилдэг. Тус бүтээл дэлхийн кино театруудаас 1.8 тэрбум ам.долларын орлого олж, энэ оны хамгийн өндөр орлоготой кинонуудын нэг болжээ.

Мөн “Ла Бола Негра” кино 159 минут, “Юү Кэн Си Эврисинг” 174 минут үргэлжилдэг бол “Өлсгөлөн тоглоом” цувралын шинэ бүтээл 158 минутын урттай болжээ. Энэ нь тус цувралын өмнөх кинонуудаас хамгийн удаан үргэлжлэх бүтээл юм.

Киноны үргэлжлэх хугацаа нэмэгдэхэд цахим платформуудын өрсөлдөөн нөлөөлснийг салбарын мэргэжилтнүүд онцолжээ. Үзэгчид гэрээсээ кино үзэх өргөн боломжтой болсон тул кино бүтээгчид хүмүүсийг театрт татахын тулд илүү өргөн цар хүрээтэй, онцгой мэдрэмж төрүүлэх бүтээл хийхийг зорих болсон аж.

“Өшөө авагчид” цувралын найруулагч Жо Руссогийн хэлснээр кино театрт үзэх туршлага улам өөрчлөгдөж, үзэгчид гэрээсээ гарч кино үзэхийн тулд илүү онцгой бүтээл эрэлхийлэх болжээ. Киноны үргэлжлэх хугацаа үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ч урт кино болгон сайн бүтээл болдоггүйг тэрбээр онцолсон юм.

Түүний үзэж буйгаар киноны үргэлжлэх хугацааг тухайн бүтээлийн өгүүлэмж, үйл явдлын өрнөлд нийцүүлэн тодорхойлох нь хамгийн чухал аж.

Японы найруулагч Рюсүкэ Хамагүчи ч хүний амьдрал, харилцааг яаралгүй, бодитоор харуулах арга барилыг эрхэмлэдэг. Түүний 2021 онд бүтээсэн “Драйв Май Кар” кино бараг гурван цаг үргэлжилдэг бол шинэ бүтээл “Олл оф э Садден” нь 197 минутын урттай болжээ.

Харин Польшийн найруулагч Павел Павликовский эсрэг байр суурь баримталдаг. Тэрбээр киног аль болох товч, нягт өгүүлэмжтэй байлгахыг зорьдог бөгөөд сүүлийн гурван бүтээл нь тус бүр 90 минутаас хэтрээгүй аж. Түүний шинэ кино “Фазерланд” ердөө 82 минут үргэлжилдэг.

Венецийн олон улсын кино наадмын захирал Альберто Барберагийн тайлбарласнаар хоёр цаг 15 минутаас хоёр цаг 30 минут үргэлжлэх кино олон улсын кино урлагт хэвийн үзэгдэл болжээ. Гэхдээ зарим бүтээлийн үргэлжлэх хугацааг 10-20 минутаар богиносговол уран сайхны чанар нь илүү сайжрах боломжтой гэж тэрбээр үзжээ.

Кино уртасч буй нь үзэгчдийг кино театраас холдуулах гол шалтгаан болсон гэх хангалттай нотолгоо одоогоор алга. Харин ч гурван цаг орчим үргэлжлэх зарим бүтээл өндөр орлого олж, үзэгчдийн сонирхлыг татсаар байгаа нь киноны үргэлжлэх хугацаанаас илүү агуулга, уран сайхны чанар, үзэх туршлага чухал болохыг харуулжээ.


Сэтгэгдэл 0
0/1000
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
11 мин өмнө 47
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ
14 мин өмнө 5
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
22 мин өмнө 6
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
31 мин өмнө 50
Дэлхийн кино урлагт урт хэмжээний бүтээлүүд давамгайлах болжээ
38 мин өмнө 44
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
2026-11-05 74
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
2026-11-05 74
Тамхины компанийн захирал тамхины зах зээлийн дүрмийг бичилцэж байна
2026-11-05 33
НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ
2026-11-05 80
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
2026-11-05 34
Милан хотод нээгдсэн олон улсын үзэсгэлэнд Монголоос үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 38
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
2026-11-05 75
Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас хүнд цүнх үүрч байна
2026-11-05 81
Төрийн өмчлөлийн бодлогыг танилцууллаа
2026-11-05 70
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-05 73
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
2026-11-05 70
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2026-11-05 73
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
2026-11-05 64
Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ
2026-11-05 35
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
2026-11-05 35
1 / 1