2026.10.25 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар Нью-Йорк хотод төвтэй "БлэкРок Файнэншиал Менежмент" компанийн Санхүүгийн зах зээлийн зөвлөх үйлчилгээний нэгж болох “БлэкРок ФМА” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, “БлэкРок Файнэншиал Маркетс Адвайзори” компанийн Олон улсын баялгийн сангийн зөвлөх үйлчилгээ хариуцсан гүйцэтгэх захирал Маттиас Вирволл нар гарын үсэг зурав.


Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга болон уг Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгө оруулалтын хэрэгслээр дамжуулан төрийн өмчит компаниудын хувьцааны тодорхой хэсгийг багцлан дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд санал болгох асуудлаар мэдээлэл солилцох хэлэлцүүлгийн ерөнхий хүрээг тодорхойллоо.

"БлэкРок ФМА" нь хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлага, эрсдэлийн удирдлага, технологийн чиглэлээр салбартаа тэргүүлдэг, төрийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг. Дэлхийн улс орнуудын үндэсний хөгжлийн болон хөрөнгө оруулалтын сангуудад дэмжлэг үзүүлдэг туршлагатай компани юм.


Энэхүү хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг Засгийн газрын 2026 оны зургадугаар сарын 10-ны хуралдааны шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсэг хангаж байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяраар ахлуулсан тус Ажлын хэсэгт Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл багтаж буй.

Олон улсын сайн туршлагад нийцүүлэн энэхүү цогц шинэчлэлийг хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг дэлхийн тэргүүлэгч хөрөнгийн удирдлагын 12 компанид хамтран ажиллах санал хүргүүлсний дагуу тус байгууллага оролцох сонирхлоо илэрхийлжээ. Засгийн газар болон “БлэкРок ФМА” хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг судлахаар харилцан тохиролцсоны үр дүнд мэдлэг туршлага солилцох, хамтын ажиллагааны хүрээг тогтоох зорилгоор санамж бичиг байгуулж байна.

Энэхүү санаачилгыг амжилттай хэрэгжүүлснээр төрийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагааны үр ашиг сайжрахаас гадна дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж, Монгол Улсыг чиглэсэн урт хугацааны гадаадын хөрөнгө оруулалтын шинэ, бат бөх сувгийг бий болгох ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТИЙН V ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
9 мин өмнө 1
Дорнод аймагт БНХАУ-н ӨМӨЗО-ны Хянган аймгийн 2026 оны “Монгол худалдаачдын Торгоны замын аялал” эдийн засаг, худалдааны үзэсгэлэн, хамтын ажиллагааны арга хэмжээг зохион байгуулна
2026-10-24 79
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 77
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
2026-10-23 32
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026-10-23 29
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
2026-10-23 72
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
2026-10-23 29
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна
2026-10-23 26
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав
2026-10-23 61
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
2026-10-23 32
Олныг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна
2026-10-23 69
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 31
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
2026-10-23 30
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-10-23 29
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
2026-10-23 109
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой
2026-10-23 70
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК 300 ШИРХЭГ ХАГАС ВАГОНЫГ АШИГЛУУЛНА
2026-10-23 65
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
2026-10-23 68
“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо
2026-10-23 64
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
2026-10-23 28
1 / 1