2026.09.14 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
БНСУ, АНУ хооронд Ормузын хоолойн асуудлаар өндөр түвшний батлан хамгаалахын хэлэлцээ хийнэ

БНСУ, АНУ энэ долоо хоногт батлан хамгаалахын өндөр түвшний ээлжит хэлэлцээр болох KIDD-ын есдүгээр сарын 16-аас 18-нд Бусан хотод зохион байгуулахаар болжээ. Хэлэлцээний үеэр Ормузын хоолойд БНСУ цэргийн хүч байрлуулах эсэх асуудал анхаарлын төвд орох төлөвтэй байна.

Хэлэлцээрийг БНСУ-ын Батлан хамгаалах яамны бодлого хариуцсан дэд сайд Ким Хон Чоль, АНУ-ын Дайны яамны Зүүн Азийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч  Жорж Лемёр нар ахална. Мөн хоёр улсын батлан хамгаалах, гадаад харилцааны салбарын өндөр албан тушаалтнууд оролцох юм.

Уулзалтаар:

  • БНСУ дайны үеийн оператив командлалын эрх буюу OPCON-оо АНУ-аас буцаан авах асуудал
  • Хоёр улсын хамтарсан батлан хамгаалах бэлэн байдал
  • Усан онгоц үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа
  • Бүс нутгийн аюулгүй байдлын бусад асуудлыг хэлэлцэнэ.

Мөн АНУ Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах ажиллагаанд БНСУ-ыг оролцуулах сонирхолтой байгаа тул Сөүл цэргийн хүч илгээх эсэх асуудал хэлэлцэгдэх магадлал өндөр байна.

БНСУ өнгөрсөн долоо хоногт Ормузын хоолойн орчмын аюулгүй байдлын нөхцөл байдлыг үнэлэх тусгай багийг Арабын Нэгдсэн Эмират Улс руу илгээсэн. Үүний дараа БНСУ тус бүсэд цэргийн хүч байрлуулах асуудлыг нухацтай авч үзэж байна гэсэн таамаг нэмэгдсэн ч Засгийн газар одоогоор эцсийн шийдвэр гараагүй гэж мэдэгдээд байна.

Иран улс БНСУ-ыг Ормузын хоолойд цэргийн хүч илгээхээс сэрэмжлүүлж, ийм шийдвэр гаргавал “ноцтой үр дагавар” дагуулна гэж анхааруулжээ.

Нөгөө талд, БНСУ дайны үеийн оператив командлалын эрхийг АНУ-аас буцаан авах ажлыг эрчимжүүлж байна. Ерөнхийлөгч Ли Жэ Мён таван жилийн бүрэн эрхээ дуусгах 2030 оноос өмнө, боломжтой бол ирэх жилээс ч OPCON-оо шилжүүлэн авах зорилготой байгаа аж.

Үүний тулд хоёр тал нэгдсэн хүчний “бүрэн оператив чадавх”-ыг шалгах хоёр дахь үе шатыг дуусгаж, энэ намар болох Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар OPCON шилжүүлэх зорилтот оныг зарлахыг зорьж байна.

KIDD хэлэлцээг 2011 онд эхлүүлсэн бөгөөд жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалт нь 2026 оны хоёр дахь KIDD бөгөөд өмнөх уулзалт тавдугаар сард Вашингтонд болсон.

Мөн KIDD уулзалт түүхэндээ анх удаа Сөүл болон Вашингтоноос өөр хотод, Бусан хотод болох гэж байна. БНСУ-ын Батлан хамгаалах яамны тайлбарласнаар Бусаныг сонгосон нь хоёр улсын усан онгоц үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэл эрмэлзлийг харуулах зорилготой аж.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД МОНГОЛ УЛСАД ХУДАЛДААЛАГДАХГҮЙ
25 мин өмнө 41
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо
28 мин өмнө 1
БНСУ, АНУ хооронд Ормузын хоолойн асуудлаар өндөр түвшний батлан хамгаалахын хэлэлцээ хийнэ
43 мин өмнө 33
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
46 мин өмнө 3
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
50 мин өмнө 4
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
56 мин өмнө 37
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 3
11 тэрбум воны хөрөнгө оруулалтаар БНСУ-аас Монгол Улсын хаягжилтын системийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байна
1 цагийн өмнө 40
Үхрийн цул мах 35700 төгрөгийн үнэтэй байна
1 цагийн өмнө 45
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг 20 саяар худалдаж авна гэж, иргэдээс урьдчилгаа мөнгө авч залилжээ
1 цагийн өмнө 7
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
1 цагийн өмнө 9
Арьс, ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
1 цагийн өмнө 10
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна
2 цагийн өмнө 40
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
2 цагийн өмнө 9
Уулын ангийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, техник хангамжийг сайжруулна
3 цагийн өмнө 10
Өнөөдөр 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй
3 цагийн өмнө 42
Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
3 цагийн өмнө 42
Эрх мэдлийн төлөөх тэмцэл энгийн иргэдийн амьдралыг хэрхэн сүйрүүлдэг вэ
2026-09-11 86
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
2026-09-11 35
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-09-11 59
1 / 1