2026.09.10 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

БНХАУ-ын Жянсу мужийн Ляньюньган хотноо болж буй “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-ын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ИНТЕРПОЛ-ын Ерөнхийлөгч Лукас Филипптэй уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу ИНТЕРПОЛ-ын Ерөнхийлөгч Лукас Филиппийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьж, уг саналыг хоёр тал харилцан тохиролцлоо.

 Мөн Монгол Улс болон Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу ИНТЕРПОЛ-той мансууруулах бодисын хууль бус эргэлт, цахим залилан, кибер гэмт хэрэг, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлж, шуурхай мэдээлэл солилцох, хамтарсан ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар санал нэгдэв.

Монгол Улс нь 1991 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс ИНТЕРПОЛ-ын гишүүн орон болсон бөгөөд Улаанбаатар хотод ИНТЕРПОЛ-ын Үндэсний төв товчоо ажиллаж, Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудыг олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны сүлжээтэй холбон ажиллаж байна.

ИНТЕРПОЛ-ын хүрээнд гэмт хэрэг, гэмт этгээдтэй холбоотой мэдээллийг шуурхай солилцох, олон улсын эрэн сурвалжлах ажиллагааг дэмжих, хил дамнасан мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллах боломж бүрддэг.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа
14 мин өмнө 0
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
46 мин өмнө 39
Тахиа, гахайн мах болон өөхний импорт 29.4 хувь өсжээ
1 цагийн өмнө 37
Гамшгийн үед хариу арга хэмжээ авах, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх II дахь жилийн сургалт болж байна
1 цагийн өмнө 46
ЦЕГ: Өчигдөр 15 хэрэг нөхөн илрүүлжээ
1 цагийн өмнө 9
“Тусгай замын автобус /BRT/” төслийн трасст нэмэлт, өөрчлөлт оруулжээ
1 цагийн өмнө 8
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
1 цагийн өмнө 7
ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
1 цагийн өмнө 44
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
1 цагийн өмнө 44
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
1 цагийн өмнө 40
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
1 цагийн өмнө 40
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
2 цагийн өмнө 45
БОУАӨ-ийн Сайдын шуурхай хуралдаан болж байна
2 цагийн өмнө 41
Эвдэрч, гэмтсэн нийтийн эзэмшлийн явган зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
3 цагийн өмнө 8
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
3 цагийн өмнө 50
ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна
3 цагийн өмнө 44
Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
3 цагийн өмнө 45
Хятад улсаас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
4 цагийн өмнө 44
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
2026-09-09 67
Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
2026-09-09 57
1 / 1