БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр болоо.
Монгол төрөөс тус ангийн түүхэн гавьяаг өндрөөр үнэлж, өчигдөр “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнаж байгаа нь зөвхөн нэг ангийн амжилтыг бус, үе үеийн хилчдийн эх оронч зүтгэл, эр зориг, хөдөлмөр гавьяаг үнэлж буй түүхэн үйл явдал юм.

