Истанбул хотын Сарыер дүүрэгт байрлах тансаг зэрэглэлийн хотхонд явуулсан тусгай ажиллагааны үеэр Интерполоор эрэн сурвалжилж байсан Монголын шигшээ багийн хөлбөмбөгчин асан Одбаяр Отгонбат болон түүний найз бүсгүй Мандухай Дашдэмбэрэл нарыг баривчилжээ.
Олон улсын хар тамхины тээвэрлэлт картельтэй холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй тэднийг өглөө эрт зохион байгуулсан нэгжлэг, дайралтын үеэр унтаж байхад нь саатуулсан байна.
Эх сурвалж: Туркийн Sozcu сонин, DHA мэдээллийн агентлаг