2026.10.25 Ням гараг
УБ цаг агаар, УБ

НИТХ-ын Ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ дахь АН-ын бүлгээр хэлэлцэв

2026-09-10 57

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.09.10/ боллоо.

Хуралдаанаар НИТХ-ын Ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн 12 асуудлыг хэлэлцэж, бүлгийн гишүүд санал, байр сууриа нэгтгэлээ.

Хуралдааны эхэнд Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрахын хийсэн танилцуулгатай холбогдуулан бүлгийн дарга Т.Батцогт төсвийн орлого бүрдүүлэлт, үнийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлийн санхүүжилт болон нийслэлийн хэрэгжүүлж буй ажилд тавьж буй хяналттай холбоотой асуудлаар тодруулж, санал хэлэв.

Мөн нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай асуудлыг хэлэлцэв. Дулааны V цахилгаан станц, батарей хураагуурын систем зэрэг эрчим хүчний төслийг санхүүжүүлэх зорилгоор дотоодын үнэт цаас гаргах талаар танилцуулсан бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа батарей хураагуурын системийн төслийн хэрэгцээ, шаардлага болон нийслэлийн эрчим хүчний хангамжтай уялдсан тооцоо, үндэслэлийн талаар тодруулсан юм.

Түүнчлэн Сэлбэ дэд төвийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, орон сууцны борлуулалт болон иргэдийн худалдан авах чадвартай холбоотой асуудлыг хэлэлцэв. Бүлгийн дарга Т.Батцогт төслийн хэрэгжилт, үр дүнг анхаарч, анх төлөвлөсөн зорилттой нь уялдуулан авч үзэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлэв.

Хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах тухай асуудлыг Нийслэлийн ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар танилцууллаа. Уг асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулахдаа өмнөх хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, судалгаа, шинжилгээнд үндэслэн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон эсэхийг тодруулж, шинэчлэн батлах үндэслэл, тооцоо судалгааг тодорхой болгох шаардлагатай гэв.

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх төсөв, санхүү, өрийн удирдлага, эрчим хүч, хот байгуулалт болон үйл ажиллагааны хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, гишүүдийн санал, байр суурийг нэгтгэн хэлэлцэхийг дэмжив.

Сэтгэгдэл 0
0/1000
Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
2 цагийн өмнө 14
М.ДАВААБАНДИ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧ СОРИНО
2 цагийн өмнө 45
Турк улсад Монгол улсын хоёр иргэн хар тамхины хэргээр баригджээ
3 цагийн өмнө 49
Түвдэд болсон 7.0 магнитудын газар хөдлөлтийн улмаас 16 хүн амиа алджээ
3 цагийн өмнө 50
ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТИЙН V ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
4 цагийн өмнө 21
Дорнод аймагт БНХАУ-н ӨМӨЗО-ны Хянган аймгийн 2026 оны “Монгол худалдаачдын Торгоны замын аялал” эдийн засаг, худалдааны үзэсгэлэн, хамтын ажиллагааны арга хэмжээг зохион байгуулна
2026-10-24 80
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 79
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
2026-10-23 32
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026-10-23 31
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
2026-10-23 74
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
2026-10-23 30
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна
2026-10-23 30
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав
2026-10-23 63
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
2026-10-23 34
Олныг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна
2026-10-23 71
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 31
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
2026-10-23 30
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-10-23 29
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
2026-10-23 115
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой
2026-10-23 72
1 / 1