2026.09.10 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
1 цагийн өмнө 39

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа
12 мин өмнө 0
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
44 мин өмнө 38
Тахиа, гахайн мах болон өөхний импорт 29.4 хувь өсжээ
1 цагийн өмнө 37
Гамшгийн үед хариу арга хэмжээ авах, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх II дахь жилийн сургалт болж байна
1 цагийн өмнө 46
ЦЕГ: Өчигдөр 15 хэрэг нөхөн илрүүлжээ
1 цагийн өмнө 8
“Тусгай замын автобус /BRT/” төслийн трасст нэмэлт, өөрчлөлт оруулжээ
1 цагийн өмнө 7
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
1 цагийн өмнө 7
ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
1 цагийн өмнө 43
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
1 цагийн өмнө 43
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
1 цагийн өмнө 40
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
1 цагийн өмнө 39
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
2 цагийн өмнө 45
БОУАӨ-ийн Сайдын шуурхай хуралдаан болж байна
2 цагийн өмнө 41
Эвдэрч, гэмтсэн нийтийн эзэмшлийн явган зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
3 цагийн өмнө 8
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
3 цагийн өмнө 50
ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна
3 цагийн өмнө 44
Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
3 цагийн өмнө 45
Хятад улсаас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
3 цагийн өмнө 44
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
2026-09-09 67
Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
2026-09-09 57
1 / 1