2026.10.25 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Цэргийн дүйцүүлэх албаны журмыг шинэчилж орон нутгийн хүний нөөцийн хангалтыг сайжруулахад хамтарч ажиллана

2026-09-10 70

Өнөөдөр Ховд аймагт “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг үргэлжилж байна.

Сургалт, өдөрлөгийн үеэр Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэл, орон нутгийн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ зохицуулалтуудын талаар иргэд, алба хаагчдад танилцууллаа.

Тэр дундаа цэргийн үүргийг улс орны хөгжлийн бодлоготой уялдуулах, алслагдсан бүс, орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлийн хүний нөөцийг нөхөхөд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор цэргийн дүйцүүлэх албаны журмыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн зохицуулалтаар алслагдсан бүс, орон нутагт нэн шаардлагатай эмч, багш болон бусад эрэлттэй мэргэжлээр гурван жил ажилласан иргэнийг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Ингэснээр орон нутагт дутагдалтай байгаа эмч, багш, бусад мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, залуусыг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бодит хөшүүрэг болох юм.

Өнөөдрийн байдлаар Ховд аймагт нийгэмд эрэлттэй мэргэжлийн 78 алба хаагчийн дутагдал байгаа нь хүний нөөцийн асуудлыг батлан хамгаалах бодлого, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх шаардлага байгааг харуулж байна.

Мөн орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн “Малчин цэрэг” хөтөлбөрийг сэргээхээр тусгаж, цэргийн албаны шинэ тогтолцоог зөвхөн улсын батлан хамгаалах хэрэгцээг хангахаас гадна, алслагдсан бүс нутгийн хүний нөөц, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чиглэлээр хэрэгжүүлэхээр зорьж байна.

“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөгийн хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулах уулзалт, Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, техникийн үзэсгэлэн,Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын тоглолт зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Үйл ажиллагаанд Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон салбарын харьяа байгууллагуудын удирдлага, алба хаагчид, орон нутаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид, Ховд аймгийн иргэд оролцож байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
1 цагийн өмнө 9
М.ДАВААБАНДИ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧ СОРИНО
1 цагийн өмнө 42
Турк улсад Монгол улсын хоёр иргэн хар тамхины хэргээр баригджээ
2 цагийн өмнө 47
Түвдэд болсон 7.0 магнитудын газар хөдлөлтийн улмаас 16 хүн амиа алджээ
2 цагийн өмнө 47
ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТИЙН V ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
4 цагийн өмнө 16
Дорнод аймагт БНХАУ-н ӨМӨЗО-ны Хянган аймгийн 2026 оны “Монгол худалдаачдын Торгоны замын аялал” эдийн засаг, худалдааны үзэсгэлэн, хамтын ажиллагааны арга хэмжээг зохион байгуулна
2026-10-24 80
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 79
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
2026-10-23 32
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026-10-23 31
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
2026-10-23 74
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
2026-10-23 30
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна
2026-10-23 30
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав
2026-10-23 63
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
2026-10-23 34
Олныг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна
2026-10-23 69
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 31
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
2026-10-23 30
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-10-23 29
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
2026-10-23 113
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой
2026-10-23 72
1 / 1