Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний алба хаагчдын 50 айлын орон сууцны барилгын ажлын явцтай холбогдох албаныхны хамт газар дээр нь танилцлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус орон сууц нь 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилттэй бөгөөд гүйцэтгэл 96% -тай явагдаж байна.
Одоо ажиллаж байгаа болон орон нутагт шинээр томилогдон очиж буй залуу офицер, ахлагчдад ажлын байрнаас гадна гэр бүлтэйгээ тогтвортой амьдрах нөхцөл хамгийн чухал. Тиймээс алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх нь хүний нөөцийн нөхөн хангалтыг сайжруулах, мэргэшсэн алба хаагчдыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах бодит хөшүүрэг болдог юм.
Барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай дуусгаж, алба хаагчид, тэдний гэр бүлд тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэн хүлээлгэн өгөх барилгын гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний 340-р ангийн барилгачин дайчид ажиллаж байна.
Одоогоор сэтгэгдэл алга.