2026.10.25 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Хятад улсаас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпорацийн ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, газрын тос, шатахууны салбарын урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр Хятадын тал Монгол Улсад есдүгээр сард 10 мянган тонн автобензин, 4 мянган тонн онгоцны түлш, 3 мянган тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон байна.

Үүнээс гадна Монголын тал есдүгээр сард нэмэлтээр 5 мянган тонн АИ-92 автобензин, 20–30 мянган тонн дизель түлш, аравдугаар сард 10 мянган тонн АИ-92 автобензин, 30–40 мянган тонн дизель түлш нийлүүлэх хүсэлт тавьжээ. Хятадын тал хүсэлтийг шуурхай судалж, нааштай шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлсэн байна.

Цаашид шатахууны нийлүүлэлтийг богино хугацааны худалдан авалтаас урт хугацааны тогтвортой гэрээнд шилжүүлж, нийлүүлэх баталгаат хэмжээ, үнийн томьёолол болон төмөр замын тээвэртэй уялдсан тогтолцоо бий болгохоор Си-Эн-Пи-Си болон Петрочайна Интернэшнл компанитай хамтран ажиллахаар болжээ.

Мөн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026–2030 оны хөрөнгө оруулалт, олборлолтын хөтөлбөрийг шинэчилж, шинэ цооног өрөмдөх, нөөцийг дахин үнэлэх, технологийн шинэчлэл хийх замаар олборлолтыг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Жилийн олборлолтыг 0.8–1 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжийн талаар техник, эдийн засгийн хамтарсан үнэлгээ хийхээр болжээ.

Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулсны дараа түүхий эдээр тогтвортой хангах зорилгоор Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлох түүхий тосны урт хугацааны нийлүүлэлтийн механизм бүрдүүлэхээр талууд ажиллана.

Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Си-Эн-Пи-Си, Дачин Ойлфилд болон Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан техникийн баг байгуулж, олборлолтын хэмжээ, газрын тосны чанар, нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлыг нарийвчлан судлахаар болов.

Талууд мөн нүүрсний давхаргын метан хий, нүүрснээс нийлэг хий болон шингэн түлш үйлдвэрлэх, нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Уулзалтын мөрөөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Си-Эн-Пи-Си хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг батлахаар тогтжээ.


Сэтгэгдэл 0
0/1000
Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
1 цагийн өмнө 9
М.ДАВААБАНДИ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧ СОРИНО
1 цагийн өмнө 42
Турк улсад Монгол улсын хоёр иргэн хар тамхины хэргээр баригджээ
2 цагийн өмнө 47
Түвдэд болсон 7.0 магнитудын газар хөдлөлтийн улмаас 16 хүн амиа алджээ
2 цагийн өмнө 47
ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТИЙН V ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
4 цагийн өмнө 16
Дорнод аймагт БНХАУ-н ӨМӨЗО-ны Хянган аймгийн 2026 оны “Монгол худалдаачдын Торгоны замын аялал” эдийн засаг, худалдааны үзэсгэлэн, хамтын ажиллагааны арга хэмжээг зохион байгуулна
2026-10-24 80
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 79
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
2026-10-23 32
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026-10-23 31
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
2026-10-23 74
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
2026-10-23 30
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна
2026-10-23 30
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав
2026-10-23 63
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
2026-10-23 34
Олныг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна
2026-10-23 69
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 31
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
2026-10-23 30
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-10-23 29
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
2026-10-23 113
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой
2026-10-23 72
1 / 1