Цахим спортын The MongolZ CS2 баг тоглогч Senzu-г “Inactive” буюу сэлгээний тоглогч болгож буйгаа өөрсдийн албан ёсны хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Тэд улирлын үлдсэн 3 тэмцээндээ Stand-in буюу түр орлон тоглогчтойгоор оролцох юм.
Багийн зүгээс тус шийдвэрийг багийн тоглогчид болон менежментийн багийн зүгээс удаан хугацаанд нухацтай хэлэлцэн, олон талын байр суурийг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан болохоо мэдэгдсэн.
Senzu inactive тоглогч болсон ч багийн гишүүн хэвээр байх юм. Сонирхуулахад, олон улсад тоглогчдыг inactive болгоход “баг шинэ lineup бүрдүүлж байгаа, тоглогч амралт авч байгаа, хувийн асуудал үүссэн” зэрэг тохиолдолд зарладаг юм байна.Цахим спортын The MongolZ CS2 баг тоглогч Senzu-г “Inactive” буюу сэлгээний тоглогч болгож буйгаа өөрсдийн албан ёсны хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Тэд улирлын үлдсэн 3 тэмцээндээ Stand-in буюу түр орлон тоглогчтойгоор оролцох юм.
Эх сурвалж: МongolZ

