2026.09.22 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Монгол, Францын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх уулзалт боллоо

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, эмэгтэйчүүдийн манлайлал, гэр бүл, эх хүүхдийн бодлого, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин болон хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар хоёр талын эмэгтэйчүүдийн оролцоо, эрх, манлайллыг бодитоор нэмэгдүүлэхэд туршлага, боломжоо хэрхэн уялдуулах талаар ярилцав.

Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа СДМЭХ-ны 2026–2030 оны W-O-M-E-N таван тулгуурт бодлого, эмэгтэйчүүдийг улс төр, нийгэм, эдийн засгийн бүх түвшинд бэлтгэх зорилго бүхий “Бөртэ” гэр бүл, эмэгтэйчүүдийн академийн үйл ажиллагааг танилцуулж, Францын талтай манлайллын сургалт, эксперт солилцоо, эмэгтэйчүүдийн чадавхжуулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжийг санал болгов.

Элчин сайд Коринн Пэрера Францын хувьд эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш оролцоо нь гадаад бодлогын чухал чиглэл болохыг онцолж, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог хууль эрх зүй, боловсрол, гэр бүлийн бодлогоор тогтвортой дэмжих нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Мөн Францын гэр бүл, эх хүүхдийн тухай хуулиас туршлагаас хуваалцаж, шинээр төрсөн хүүхдийн аавын оролцоог нэмэгдүүлэх, ээжүүдийг хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангах, хүүхдийн асаргаа, боловсролыг төрийн бодлогоор дэмждэг талаар мэдээлэв.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, эмэгтэйчүүдийн амьжиргааны талаарх асуудал уулзалтын чухал сэдэв байлаа. Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа малчид болон хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн түрүүнд өртөж байгааг онцолж, энэ чиглэлээр эмэгтэйчүүдийг дэмжих сангийн санаачилгаа танилцуулсан юм.

Францын тал Монгол Улсын ус, ой, цаг уурын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүддээ жендэрийн оролцоог тусгахыг зорьж байгаагаа мэдээлж, цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг судлахад нээлттэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Францын эмэгтэй улс төрчид, парламентын төлөөллийг оролцуулах, “Бөртэ” академийн үйл ажиллагаанд Францын эксперт оролцуулах боломжийг хамтран судлахаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд талууд эмэгтэйчүүдийн манлайлал, гэр бүл, хүүхэд, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт болон хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, бодитой хамтын ажиллагааны боломжуудыг үе шаттайгаар үргэлжлүүлэн судлахаар санал нэгджээ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
8 цагийн өмнө 18
Улиастай голын гүүр Адам, Ева-ийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай үзэгджээ
9 цагийн өмнө 85
ЭЛЕКТРОН БОЛОН ХАЛААДАГ ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 99 ХУВИЙГ ХОРИГЛОНО
9 цагийн өмнө 29
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
9 цагийн өмнө 18
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
10 цагийн өмнө 19
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
10 цагийн өмнө 19
МАН-ын бүлэг: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
11 цагийн өмнө 21
“Гэрт ойр” бага сургууль хичээллэснээр 18 сургуулийн гурван ээлжээр хичээллэх хүндрэл арилжээ
11 цагийн өмнө 50
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн 3 жилд өсжээ
11 цагийн өмнө 16
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн хөгжлийн их хуралд оролцлоо
2026-09-21 46
Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо
2026-09-21 49
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
2026-09-21 48
“Айчи Нагояа-2026”: Олимпын аваргууд өрсөлдөх спортын гимнастикийн тэмцээн эхэллээ
2026-09-21 16
"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр орой нээнэ
2026-09-21 15
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
2026-09-21 48
Иргэд Ерөнхий сайдын есөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна
2026-09-21 15
Азийн XX наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ
2026-09-21 46
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
2026-09-21 50
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
2026-09-21 22
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт үргэлжилж байна
2026-09-21 57
1 / 1